Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газар

Үндсэн чиг үүрэг:

  1. Агентлагийн эрхлэх үндсэн асуудлуудын хүрээнд хэвийн үйл ажиллагааг хангахад тулгамдаж буй асуудлуудыг салбарын хэмжээнд болон орон нутагт судалж дунд хугацааны стратеги төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл, төсөл, төсвийн төслийг харилцан уялдаатайгаар боловсруулан батлуулах, бодлогын бичиг баримтуудад тусгуулах, хэрэгжилтийг  зохион байгуулах;
  2. Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого, хууль, тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн ажлуудын  техник, эдийн засгийн үндэслэл, төсөл, судалгааг боловсруулах;
  3. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүй болон хот байгуулалтын салбарын мэргэжилтнүүдийн албан тушаалын тодорхойлолтод тавигдах дадлага, туршлагын стандарт шаардлагыг бусад салбар, хэрэглэгчидтэй хамтран боловсруулж даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах, уг шаардлагын дагуу сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургаж дадлагажуулах ажлыг зохион байгуулах;
  4. Байгууллагын хэмжээнд газар зохион байгуулалт, геодези, зураг зүй болон хот байгуулалтын ажлуудын чиглэл тус бүрээр хэрэгжиж буй дунд хугацааны стратеги төлөвлөгөө, төсөл, бүтээгдэхүүн, гэрээт ажлуудыг үр шим хүртэгсдийн дунд хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр урьдчилан сурталчилж эрэлт үүсгэх, мэдлэгтэй хэрэглээг нэмэгдүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг хангах;
  5. Монгол Улсын газар нутаг нэгдмэл байх нөхцөлийг хангах зорилгоор бүх төрлийн хөрөнгө оруулалтаар салбарт хэрэгжиж буй ажилд үр шим хүртэгсдийн хамтын ажиллагааг орон нутагт нь зохион байгуулах, бүтээгдэхүүнийг тэдгээртэй хамтран хэрэглээгээр шалган хүлээн авч дүгнэлт гаргах;
  6. Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэр, Барилга, хот байгуулалтын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргын тушаалын нэгдсэн бүртгэл хөтлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, Сайдтай байгуулсан гүйцэтгэлийн гэрээний биелэлтийг хангуулах, бүх биелэлтийг гүйцэтгэлийн баримтаар тайлагнаж хэвших, Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн болон хөдөлмөрийн гэрээг байгуулах, хагас жил, бүтэн жилийн биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгч дүгнэх;
  7. Байгууллагын нэгжийн сар бүрийн гүйцэтгэлийн гэрээний төлөвлөгөөг нэгтгэх, хариуцсан нэгж тус бүрээр Сайдтай байгуулсан гүйцэтгэлийн гэрээ болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг биелүүлэх төлөвлөгөөтэй нийцүүлэн хянаж Газрын даргаар батлуулах, биелэлтийг хянах, үнэлгээ өгөх;
  8. Байгууллагын долоо хоног тутмын шуурхай зөвлөгөөн, Даргын дэргэдэх зөвлөлийн хурал, орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлуудаар тулгамдаж буй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг танилцуулж мэргэжлийн болон удирдлагын шийдвэр гаргуулах, байгууллагын бүх шатны хурал, зөвлөгөөний зохион байгуулалт, бэлтгэл, баримтжуулалт, архивжуулалтыг зохион байгуулах;
  9. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүй болон хот байгуулалтын салбарын ажлууд нь техникийн шийдэл, салбарт мөрдөж буй хууль, дүрэм, журам, стандарт, зааврын дагуу хийгдэж буй эсэхэд хяналт тавьж, хэрэгжилтийг удирдлага, хяналт, зохион байгуулалт, арга зүйгээр хангаж эрсдэлээс урьдчилан сэргийлэх;
  10. Бүтээгдэхүүний хэрэглээнд хяналт, шалгалт хийж салбарын хууль,  стандарт, дүрэм, журам, зааврын мөрдөлтөд хяналт тавих, мэргэжил, арга зүйгээр хангах;
  11. Агентлагийн дотоод нэгжүүдийн төлөөллийг хамруулах замаар байгууллагын стратегийн шийдэлтэй уялдуулан гадаад хамтын ажиллагааг зохион байгуулах;
  12. Гэрээний иж бүрдэл, эрх зүйн үндэслэл, баримтжуулалтыг хангаж, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих, асуудал бүрийг хариуцсан  мэргэжлийн ажилтны хууль эрх зүйн хүчин төгөлдөр акт, дүгнэлт, гэрээний нөхцөлийг үндэслэн гэрээ дүгнэх, акт үйлдэх;
  13. Салбарын хуулиудад нийцүүлэн гарах хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, нэгжүүдийн эрхлэх асуудлын хүрээнд холбогдох баримт бичиг боловсруулан гаргахад хууль эрх зүйн үндэслэлээр хангах;
  14. Төрийн албан хаагчийн хувийн хэрэг, туршлага чадварын тодорхойлолтын санг эрхлэх, тэдний мэргэшил дээшлүүлэлт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг удирдах;
  15. Байгууллагын ажиллагсдын хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргуулах, гүйцэтгэлийг тайлагнах, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;
  16. Салбарын хууль, тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлж, мэдээллээр хангах;
  17. Байгууллагын албан хэрэг хөтлөлтийг эрхлэх, ирсэн, явсан бичгийн бүртгэл, шийдвэрлэлтэд хяналт тавих;
  18. Газрын шинэтгэлийн үндэсний хорооны ажлын албаны чиг үүргийн хэрэгжүүлэх, үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;
  19. Хуулийн этгээдэд геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх,  хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг тус тус олгох, сунгах, хүчингүй болгох асуудлыг ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэх, шийдвэрийг Барилга, хот байгуулалтын яамаар албажуулах, холбогдох журам, зааврыг боловсруулж батлуулах;

             

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР