Инженер хайгуул, мониторингийн хэлтэс

1.  Монгол улсын нутаг дэвсгэр дахь 29 усны сав газар бүрээр геологи болон хүрээлэн буй орчны иж бүрэн тоон мэдээллийн сангийн тогтолцоог геодезийн баталгаат суурин дээр  хэрэглэгчидтэй хамтран байгуулах;

2.  Бүх төрлийн үйл ажиллагааны төлөвлөлт, мониторингийн зураг төсөл, техникийн бичиг баримтыг боловсруулахад шаардлагатай нутаг дэвсгэрийн суурь мэдээлэл болох сэдэвчилсэн зургаар хангах, мэдээллийн санг баяжуулах;

3.  Бусад салбаруудтай хамтран газрын төлөв байдал, чанарын мониторингийн үндэсний сүлжээ байгуулж үр дүнгээр инженерийн нэгдсэн дүгнэлт гаргах;

4.  Мэргэжлийн байгууллагуудын хийсэн газрын төлөв байдал, чанарын хянан баталгаанд геологи болон хүрээлэн буй орчны шалгуур үзүүлэлтийг үндэслэн ерөнхий шинжээчийн дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах;

5.  Газрын нөхөн сэргээлт хийх.

              

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР