Геодези, зураг зүйн хэлтэс

Үндсэн чиг үүрэг:

  1. Геодези, зураг зүйн үйл ажиллагааны үндэс болох солбицол, өндөр, тусгаг, масштаб, дүрслэх хавтгайн тогтолцоог боловсруулж хэрэгжүүлэх, батлагдсан солбицлын тогтолцоо, тусгагт нутаг дэвсгэрийн хэлбэр, хэмжээ, газрын гадаргын хэвтээ, босоо шилжилт хөдөлгөөнийг тодорхойлох,  олон нийтэд зарлах;
  2. Батлагдсан солбицлын тогтолцоо болон орон нутгийн солбицлын тогтолцоо хоорондын хөрвүүлгийн параметр, тоон зургийн тусгагийн гажилтын коэффициентыг тодорхойлж, албажуулах, олон нийтэд зарлах;
  3. Монгол Улсын байрлалын сүлжээ байгуулах, өтгөрүүлэх, сүлжээний нарийвчлалыг  боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах;
  4. Монгол Улсын геодезийн өндрийн сүлжээг байгуулах, өтгөрүүлэх  ажлыг удирдах;
  5. Улсын хэмжээнд GNSS-ийн байнгын ажиллагаатай станц байгуулах, хэвийн ажиллагааг хангах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг удирдах;
  6. Монгол Улсын гравиметрийн сүлжээг байгуулах, өтгөрүүлэх, геоидын өндрийн загвар гаргах, нарийвчлалыг сайжруулах ажлыг удирдах;
  7. Зайнаас тандан судлах аргаар газрын зураг үйлдэх ажлыг удирдах;
  8. Монгол Улсын нутаг дэвсгэрийг том, дунд, жижиг масштабын байр зүйн болон дэвсгэр зургаар зурагжуулах, түүний өөрчлөлтийг тогтмол хийх тогтолцоог бүрдүүлэх;
  9. Судалгаа, сургалт, нийтийн хэрэгцээний сэдэвчилсэн газрын зураг, атласыг шаардлагатай масштабд зохиох, шинэчлэх, хэвлүүлэх ажлыг удирдах;
  10. Улсын хэмжээнд хийгдэх инженер геодезийн ажлын хэмжилт, зураглалын ажлыг удирдах;
  11. Байгууллагын орон зайн мэдээллийн дэд бүтцэд жижиг, дунд, том масштабын /газар дээрх болон доорх биетийн/ байр зүйн тоон зургийн мэдээллийн санг байгуулж, өгөгдлийн стандартын дагуу байгууллагын орон зайн мэдээллийн дэд бүтцийн мэдээллийн нэгдсэн санд оруулах, баяжилт хийх;
  12. Бүх төрлийн масштабын сэдэвчилсэн тоон зураглалын ажлуудыг баталгаат сууриар хангах;
  13. Монгол орны газар зүйн нэрийг тодотгон тогтоох, газар зүйн нэрийг баяжуулах ажлыг удирдах;
  14. Газрын зургийн нууцлалыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх ажлыг удирдах;
  15. Мөрөн, гол, нуурын ёроолын зураг үйлдэх, шинэчлэх, хэвлэх;
  16. Хаягжуулалтын мэдээллийн санг хөтлөх, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, хаягийн зураг, атлас, лавлагаа, мэдээллээр хэрэглэгчдийг хангах;
  17. Геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авах, бүрдүүлэх баримт бичиг нь холбогдох хууль, журамд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж шалгах, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын цахим мэдээллийн санг хөтлөх,
  18. Геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах, бүртгэлийг хөтлөх, тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийн биелэлтийг дүгнэж арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах;

               

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР