Санхүү, эдийн засгийн хэлтэс

1. Салбарын төсвийн төлөвлөлт (үндсэн төсөв, хяналтын төсөв), санхүү, нягтлан бодох бүртгэлийг эрхэлж, салбарын хэмжээний санхүүгийн хяналтыг хэрэгжүүлж, материалын хангалт хийх;

- Агентлагийн болон аймаг, нийслэлийн салбаруудын төсвийн төлөвлөлтийг боловсруулах, батлуулах, хуваарилах, хэрэгжилтэнд нь хяналт тавих

- Агентлаг болон орон нутгийн санхүүгийн нэгдсэн тайлан тэнцэл, мэдээ мэдээллийг хуулийн хугацаанд ОУНББ-н стандартын дагуу гаргаж, хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих

- Төсвийн хөрөнгийн зарцуулалтад бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэх

- Салбарын болон агентлагийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шатлан шийдвэрлэх санал боловсруулж, батлуулан хэрэгжүүлэх

- Бүх төрлийн гэрээт ажлын гүйцэтгэлийг хүлээн авахад оролцох, ажлын гүйцэтгэл /бүтээгдэхүүн/-ийг хүлээн авсан баримтыг үндэслэн зардлыг хааж төлбөр тооцоо барагдуулах

2. Байгууллагын бүхий л ажлуудын гэрээний иж бүрдэл, эрх зүйн үндэслэл, баримтжуулалтыг хангаж, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих, асуудал бүрийг хариуцсан  мэргэжлийн ажилтны хууль эрх зүйн хүчин төгөлдөр акт, дүгнэлт, гэрээний нөхцөлийг үндэслэн гэрээ дүгнэх, акт үйлдэх

3. Төрийн албан хаагчийн үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг байгуулах, дүгнэх

4. Нэгжүүдийн эрхлэх асуудлын хүрээнд холбогдолтой баримт бичиг боловсруулан гаргахад хууль эрх зүйн үндэслэлээр хангах

5. Газрын багц хуулиудад нийцүүлэн гарах хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх

6. Байгууллагын албан хэрэг хөтлөлтийг эрхлэх, баримтжуулах

7. Байгууллагын бүх шатны хурал, зөвлөлгөөний зохион байгуулалт, бэлтгэл, баримтжуулалт, архивжуулалтыг зохион байгуулна

8. Төрийн албан хаагчийн хувийн хэрэг, туршлага чадварын тодорхойлолтын санг эрхлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг удирдах

9. Байгууллагын ажиллагсадын хөрөнгө орлогын мэдүүлэг авч гүйцэтгэлийг тайлагнах

10. Салбарын хууль, тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлж, мэдээллээр хангах

                  

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР