Нэгжүүд

Үйл ажиллагааны гол зорилт

1. Геодези, зураг зүй:

а. Монгол Улсын нутаг дэвсгэрт зохицсон байрлал, өндрийн нэгдсэн сүлжээ байгуулж зураглалын үндэслэлээр хангах, нутаг дэвсгэрийн хэлбэр хэмжээг тодорхойлох;

б. Жижиг, дунд, том масштабын /газар дээрх болон доорх биетийн/ байр зүйн тоон зургаар хангах;

в. Бүх төрлийн масштабын сэдэвчилсэн тоон зураглалын ажлуудыг баталгаат сууриар хангах;

г. Монгол орны газар зүйн нэрийг тодотгон тогтоох, газар зүйн нэрийг баяжуулах ажлыг удирдах;

д. Хаягжуулалтын мэдээллийн сан хөтлөх;

е. Геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгохтой холбоотой бичиг баримтыг хүлээн авах, бүртгэх, хянах, тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт өгөх, тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулах, гэрээний үүргийн биелэлтийн тайланг хүлээн авах, дүгнэх, мэдээллийн санг хөтлөх;

ё. Дэлхийн хэлбэр, хэмжээ, газрын гадаргын хэвтээ, босоо хөдөлгөөнийг тодорхойлох, зайнаас тандан судлах зэрэг геодези, зураг зүйн эрдэм шинжилгээний судалгаа явуулах.

2.Суурь судалгаа, газрын мониторинг:

а. Газрын нэгдмэл сангийн ангилал бүрээр газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ байгуулах, тогтвортой үйл ажиллагааг хангах, улсын хэмжээнд нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг гаргах;

б. Улсын хэмжээнд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг зохион байгуулах, газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг анхны хяналтад авсан үзүүлэлтүүдтэй харьцуулж, нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг гаргах;

в. Газрын төлөв байдал, чанарын мониторингийн салбар дундын нэгдсэн мэдээллийн сан байгуулж, хэрэглээнд гаргах;

г. Доройтолд орсон газруудыг тодорхойлох, газар хамгаалах, нөхөн сэргээх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих;

д. Суурь судалгаа, геологи, хүрээлэн буй орчны мэдээллийн санг эрхлэх, хэрэглээнд гаргах;

е. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон тариалангийн газрын нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, хүчингүй болгохтой холбоотой бичиг баримтыг хүлээн авах, бүртгэх, хянах, эрх авсан хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт өгөх, тайланг хүлээн авах, мэдээллийн сан хөтлөх;

3. Газар зохион байгуулалт:

а. Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, газар зохион байгуулалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;

б. Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг байгалийн нөхцөл, нөөц, нийгэм эдийн засгийн суурь судалгааны мэдээлэлд үндэслэн газрын ашиглалтын тохиромжтой байдлын болон хэрэгцээт байдлын үнэлгээ хийх, түүнд нийцүүлэн газар ашиглалтыг оновчтойгоор төлөвлөж, газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;

в. Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийн сан байгуулах, хөтлөх;

г. Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, хүчингүй болгохтой холбоотой бичиг баримтыг хүлээн авах, бүртгэх, хянах, эрх авсан хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт өгөх, тайланг хүлээн авах, мэдээллийн сан хөтлөх;  

д. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалт,  хилийн цэсийн асуудлыг эрхлэх;

е. Улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг эрхлэх, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах.

4. Кадастр:

а. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийг газар ашиглалтын зориулалт тус бүрээр газрын улсын бүртгэлд бүрэн хамруулж, төрийн нэрийн өмнөөс газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг нь баталгаажуулах, санхүү, бүртгэлд тусгах, хөрөнгийн баталгаа болгох, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэх, хэрэгжүүлэх;

б. Газрын нэгдмэл сангийн тооллого, тоо бүртгэлийг улсын хэмжээнд хөтлөх, газрын нэгдмэл сангийн ангиллын өөрчлөлт, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, хяналт тавих;

в. Газрын биржийн үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хяналт тавих;

г. Газрын үнэ, үнэлгээ, татвар, төлбөрийн тогтолцоог бүрдүүлэх;

д. Газрын зөрчил маргааныг бууруулах арга хэмжээг зохион байгуулах;

е. Хаягийг кадастрын мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулах;

ё. Газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, хүчингүй болгохтой холбоотой бичиг баримтыг хүлээн авах, бүртгэх, хянах, эрх авсан хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт өгөх, тайланг хүлээн авах, мэдээллийн сан хөтлөх.

5. Орон зайн мэдээлэл, технологи:

а. Салбарын хэмжээнд мэдээллийн технологи, газар зүйн мэдээллийн системийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх замаар байгууллагын болон орон нутгийн сүлжээ, техник, программ хангамж, системийн хэвийн, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангах;

б. Геодези, зураг зүйн суурь бүхий сэдэвчилсэн зураг, газар зохион байгуулалт, барилга, хот байгуулалт, газрын кадастрын зэрэг байрлалд суурилсан орон зайн мэдээллийг өгөгдлийн сангийн нэгдсэн стандартын дагуу нэгтгэж байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах замаар байрлалд суурилсан орон зайн өгөгдөл, мэдээлэлд хялбар хандах, хайх боломж бүхий түгээх систем бий болгох;

в. Байрлалд суурилсан орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх, хэрэглэх үйл ажиллагаатай холбогдсон бодлого, хууль эрхзүйн орчин, стандартын тогтолцоог бүрдүүлэх;

г. Байрлалд суурилсан орон зайн мэдээлэл бүрдүүлэгч болон хэрэглэгч байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон зайн өгөгдлийн сангуудын уялдаа холбоог нэгдсэн удирдлагаар хангах замаар байрлалд суурилсан орон зайн мэдээлэл, үйлчилгээний шинэлэг, баталгаатай, чанартай, бэлэн байдлыг хангах, олон нийтэд түгээх, мэдээллийн ил тод байдлыг хангах.

6. Мэдээлэл үйлчилгээ:

а. Байгууллагын архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх;

б. Салбарын төрийн архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх;

в. Төрийн нууцын хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, бусад байгууллага хэлтсүүдтэй хамтран ажиллах;

г. Салбарын төрийн архивт хадгалагдаж буй салбарын үйл ажиллагааны үр дүнд бий болсон түүхэн газрын зураг, холбогдох баримт материалыг архивын хосгүй үнэт зүйлд бүртгүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах, түүх, соёлын үнэт баримт материал, өвийг хадгалж хамгаалах, олон нийтэд үйлчлэх, түгээх;

д. Геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх, геодезийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах;

е. Салбарын төрийн архивын эрх зүйн орчныг бүрдүүлэх, журам, заавар стандарт, гарын авлага боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх.

7. Хот байгуулалт:

а. Хот байгуулалтын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, биелэлтийг хангах, тэдгээрийг боловсронгуй болгох судалгаа, саналыг боловсруулах;

б. Нутаг дэвсгэрийн төлөвлөлт, хот байгуулалтын судалгаа хийх, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутаг, аялал жуулчлал, дэд бүтцийн төсөл, чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотыг дахин хөгжүүлэх төсөл болон бусад үе шатны баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, харилцан уялдааг хангах, мэргэжлийн удирдлага, зөвлөгөө, арга зүйгээр хангах, хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;

в. Хот байгуулалт, хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд баримтлах эрх зүйн болон норм, нормативын баримт бичгийг боловсруулах, мөрдүүлэх, сурталчлах, мэдээлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;

г. Салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг  бэлтгэх, мэргэжилтнүүдийг сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

д. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх олгох, сунгах, хүчингүй болгохтой холбоотой бичиг баримтыг хүлээн авах, бүртгэх, хянах, эрх авсан хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт өгөх, тайланг хүлээн авах, мэдээллийн сан хөтлөх;

е. Хот байгуулалтын баримт бичигт экспертизийн дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх, иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийх экспертийн эрх олгох, хяналт тавих;

ё. Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор болон орон нутаг дахь хот байгуулалтын асуудал эрхэлсэн албыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.

8. Хот байгуулалтын кадастр:

а. Улсын хот байгуулалтын кадастрын нэгдсэн системийг байгуулах, ажиллуулах, хот, суурин газарт хот байгуулалтын кадастрыг эрхлэх ажлыг зохион байгуулах;

б. Геодези, байр зүй, зураг зүйн материал, газар нутгийн экологи, инженер-геологи, газар чичирхийлэл, гидрогеологи, хот байгуулалтын хөгжлийн болон газар, барилгажилт, инженерийн, зам тээврийн болон нийгмийн дэд бүтэц, газар нутгийн тохижилтын мэдээлэл бүхий хот байгуулалтын нэгдсэн улсын санг бүрдүүлэх, хөтлөх, хөгжүүлэх, үйлчилгээ үзүүлэх, бусад байгууллагуудтай хамтран ажиллах;

в. Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутаг, аялал жуулчлал, дэд бүтцийн төсөл, хот байгуулалтын бүх шатны төлөвлөлтийн бичиг баримтаар мэдээллийн сан үүсгэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах;

г. Хот байгуулалтын кадастрын үйл ажиллагаа, мэдээллийн сантай холбоотой эрх зүйн болон норм, нормативын баримт бичгийг боловсруулах, батлуулах, сурталчлах, хэрэгжүүлэх, дэвшилтэд, шинэ техник, технологийг судлах, нэвтрүүлэх;

д. Хот байгуулалтын үйл ажиллагааны хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг улсын хот байгуулалтын кадастрт оруулах;

е. Хот байгуулалтын кадастрын чиглэлээр боловсон хүчин, хүний нөөцийг сургаж бэлтгэх, орон нутаг дахь тухайн асуудлыг хариуцсан нэгжийн дарга, мэргэжилтнүүд, аймаг, нийслэл, хотын ерөнхий  архитекторуудыг чадавхижуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

9. Удирдлага, хамтын ажиллагаа:

а. Салбарын хэрэглэгчдийн хэрэгцээт бүтээгдэхүүнийг тодорхойлж байгууллагын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, төсөл, хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, тэдгээрийг хамтын хэлэлцүүлэгт оруулж баталгаажуулах, хэрэгжилтийг хангах;

б. Салбарт хэрэгжиж байгаа ажил, үйлчилгээг үр шим хүртэгсдийн хамт хэрэглээгээр шалган хүлээн авах, баталгаажуулах, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заавар, журам, дүрэм, технологийн шийдлийн хэрэгжилтэд хяналт тавих;

в. Хүний нөөцийн бүртгэлийг хөтлөх, чадавхийг дээшлүүлэх, дотоод ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааны хэрэгжилтийн хяналт, газрын харилцаа, геодези, зураг зүй, хот байгуулалтын салбарын ажлын байранд тавигдах дадлага, туршлагын стандарт шаардлагыг тогтоож, сургалтын хэрэгцээг тодорхойлох, дадлагажуулах;

г. Хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэр, агентлагийн болон бүтцийн нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилт, баримтжуулалтыг нэгтгэж гаргах, хэрэгжилтийн чанарт хяналт шинжилгээ, үнэлгээ хийх;

д. Гадаад, дотоод хамтын ажиллагааг хангах;

е. Гэрээ, бусад шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хангуулах, Газрын дарга, бүтэц зохион байгуулалтын нэгжийн дарга, мэргэжилтнүүдэд хууль зүйн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

ё. Агентлагийн албан хэрэг хөтлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах, зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх;

ж. Хуулийн этгээдэд геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх,  хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг тус тус олгох, сунгах, хүчингүй болгох асуудлыг ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэх, холбогдох шийдвэрийг зохих журмын дагуу Барилга, хот байгуулалтын яамаар албажуулах.

10. Санхүү, эдийн засаг:

а. Санхүү, нягтлан бодох бүртгэл, төсвийн удирдлага болон гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР