Газар зохион байгуулалтын мэдээллийн сан

Монгол улсад газар зохион байгуулалтын салбар 1954 онд үүсч хөгжсөн. МАХН-ын Төв хороо, сайд нарын зөвлөлийн 1974 оны 19 дүгээр тогтоолоор газар зохион байгуулалтын мэдээллийн сан үүссэн байна.     

Газар зохион байгуулалтын мэдээлийн сангийн анхны материал нь  1959 онд аж ахуйн хоорондын газар зохион байгуулалтын эх материал юм. Үүний  дараа 1961 оны атарын судалгаа, бэлчээр усжуулалтын судалгаа, аж ахуйн дотоод газар зохион байгуулалтын судалгаа, хөрсний судалгаа, ургамлын судалгаа, газар зохион байгуулалтын ажилд холбогдох заавар журам зэрэг 5095 хадгаламжийн нэгж бүхий 6440 ширхэг зураг материалууд хадгалагдаж байна. 

Хилийн цэсийн байр зүйн  1:100 000 масштабтай орос зураг 5206 ширхэг, 1: 100 000 масштабтай монгол зураг 3315 ширхэг, 1:25 000 масштабтай зураг 13967 ширхэг тус тус хадгалагдаж байна. Нийт 22488 ширхэг зураг байна. 

1999 оноос хойш бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, тариалангийн газрын хянан баталгаа, хот суурин газрын төлөв байдлын чанарын хянан баталгаан, газрын нэгдмэл сангийн тооллого зэрэг нийт 279 ширхэг сd хадгалагдаж байна. 

Дээрхи судалгааны баримтууд нь тус байгууллагын албан хэрэгцээнд болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, оюутан сурагчид, газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудад гарын авлага болон хэрэглэгдэж байдаг. 

2013 онд 81 оюутан сурагчид болон иргэдэд,  42 аж ахуй нэгж байгууллагад үйлчилж нийт 15 гэрээт ажлыг акт үйлдэж мэдээллийн санд хүлээн авсан.   

2014 онд нийт 69 оюутан сурагчид болон иргэдэд, 29 аж ахуй нэгж байгууллагад үйлчилж нийт 29 гэрээт ажлыг акт үйлдэж мэдээллийн санд хүлээн авсан байна. 

Мөн 2014 онд суурь судалгааны      

21 аймаг 330 сумын бэлчээр ашиглалт, ургамалжилтын зураг    

 “Монгол орны 1:500000 масштабтай уур амьсгал /хур тунадас, салхи, агаарын даралт, температур/-ын зураг болон холбогдох мэдээллийг нэгдсэн арга зүй, стандартын дагуу нэгтгэж тоон хэлбэрт оруулж мэдээллийн сан байгуулах” ажил      

Монгол орны ойн сан түүнд хамаарагдах газар ашиглалт, хамгаалалт, гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа ойн сангийн талбай, нөхөн сэргээлтийн хэтийн төлөвийн тоон өгөгдлийн санг нэгдсэн арга зүй, программ хангамж, стандартын дагуу нэгтгэж орон зайн мэдээллийн дэд бүтцийн давхрага байгуулах ажил     

“Нийслэл, аймгийн төв, улсын чанартай авто зам дагуух Монгол улсын иргэнд өмчлүүлэх газарт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил, газар зохион байгуулалтын төлөвлөгөөны ажил      

Монгол орны одоо байгаа төрөл бүрийн масштабтай геологи, геоморфологи, гадаргын хэрчигдэл, шинэ тектоник, газар чичирхийлэл, ашигт малтмал, инженер-геологийн нөхцөл мужлал, онцгой шинж чанар бүхий ул хөрс, газар хөдлөл, цэвдэг, гидрогеологи, гидрологи, түүх ахрелогийн өгөгдлийн санг нэгдсэн арга зүйн программ хангамж, стандартын дагуу нэгтгэж орон зайн мэдээллийн дэд бүтцийн гое-системийн давхарга байгуулах ” ажил      

Монгол орны 1:100 000 масштабтай хөрс, ургамлын зураг болон холбогдох мэдээллийг нэгтгэсэн арга зүй, стандартын дагуу нэгтгэж, тоон хэлбэрт оруулах ажил зэрэг суурь судалгааны ажлуудыг хүлээн авсан байна. 

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙН САНД ХАДГАЛАГДАЖ БУЙ БАРИМТУУД

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙН САНД ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХАДГАЛАГДАЖ БУЙ БАРИМТУУД 

Дээрхи судалгааны баримтууд нь төрийн захиргааны болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн албан байгууллагууд, тус байгууллагын албан хэрэгцээнд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, оюутан сурагчид, газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд байнга ашиглагдаж байна.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР