Геодези, байр зүйн зургийн мэдээллийн сан

Геодези, зураг зүйн мэдээллийн фонд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1970 оны 232 дугаар тогтоолоор “Геокарт” фонд нэртэйгээр анх байгуулагдан монгол улсад улс орныг батлан хамгаалах, нийгэм эдийн засгийн хөгжлийн шаардлагатай уялдан хөгжиж ирсэн юм.  Геодези, зураг зүйн мэдээлэл нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийгдсэн геодези, зураг зүй, агаар, сансрын зураглалын ажлын үр дүнд үүсэн бий болсон эдийн засаг, нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий мэдээллийг хадгалах, хамгаалах, баяжуулах, эдгээр мэдээллээр мэдээллийн сан бүрдүүлэх, түгээх үйл ажиллагааг явуулж байна. Геодези, зураг зүйн зургийн мэдээллийн сангийн баримтын тухай:

Улсын геодезийн цэг тэмдэгтийн сүлжээ:

1949-1989 оны Монгол орны байрлал, өндөр, гравиметрийн болон аналитик сүлжээний цэгийн каталоги 

1974-2003 оны GPS, гравиметр, триангуляц, нивелэрдлэгийн сүлжээний цэгийн каталоги 

2003-2007 оны геодези, кадастрын зураглалын ажлын техникийн тайлан, цэг тэмдэгтийн хувийн хэрэг /CD/ 

2001-2007 онд хийгдсэн 1:25 000, 1:100 000-ны масштабтай тоон зургийн /СD/, Монгол орны газрын гадаргуугын тоон өгөгдөл  /СD/, агаарын гравиметрийн хэмжилтийн түүхий өгөгдөл  /СD/ нийт байр зүйн зургийн 12352 х/н-ийн 287113 хуудас зураг, 479 дэвтэр, 204 СD тус тус хадгалагдаж байна. 

2013 онд геодезийн тоон өгөгдөл, кадастрын зураглалын ажлын тайлан, байр зүйн зураг, геодезийн цэг тэмдэгт болон бусад төрлийн  мэдээлэлээр 60 гаруй байгууллага, аж ахуй нэгж, иргэнд үйлчилж,  32 ажлыг акт үйлдэж мэдээллийн санд хүлээн авсан.

2014 онд геодезийн тоон өгөгдөл, кадастрын зураглалын ажлын тайлан, байр зүйн зураг, геодезийн цэг тэмдэгт болон бусад төрлийн  мэдээлэлээр 80 гаруй байгууллага, аж ахуй нэгж, иргэнд үйлчилж,  52 ажлыг акт үйлдэж мэдээллийн санд хүлээн авсан. 

Үүнд:

- Нүүдэлчин системс ххк-ийн боловсруулсан ҮОЗМДБ-н систем /судалгаа,                техникийн шийдэл бүхий ТЭЗҮ, вебед суурилсан геопорталын шийдэл/-ийг                байгуулах зөвлөх  ажлын тайланд шүүмж, дүгнэлт

-    “ҮОЗМДБ-ийн систем / судалгаа, техникийн шийдэл бүхий ТЭЗҮ, өгөгдлийн    сангийн загвар/-ийг байгуулах” зөвөлөх үйлчилгээний тайланд өгсөн шүүмж,     дүгнэлт

-    Шүрэнгийн усан цахилгаан станцын усанд автах талбайн 1:25000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил

-    “Буйр нуур, Халх гол, Оршуун гол, Шарилжийн гол орчмын байр зүйн зураглалын ” ажлын тайлан

1.    Монгол орны триангуляци, гравиметрийн, нивелирийн шугамын каталоги нийт – 205 ширхэг тайлан 

2.    Газрын кадастрын зураглалын ажлын техникийн тайлан, GPS-ийн сүлжээний цэгийн каталоги, геодезийн цэг тэмдэгтийн - 417 ширхэг тайлан -    Тирангуляцийн цэг- 25000 ширхэг -    Өндрийн цэг - 3000 ширхэг  -    Гравиметрийн цэг - 140 ширхэг  -    Полигнометрийн цэг - 1000 ширхэг  -    GPS-ийн – 1500 ширхэг

3.    Том,  дунд, жижиг масштабын байр зүйн зураг нийт- 284016 ширхэг зураг байна.  -    1:25 000-ны масштабтай зураг 6230 нэрэлбэр,  126417 ширхэг -    :50 000-ны масштабтай зураг 2053 нэрэлбэр,  22659 ширхэг -    1:100 000-ны масштабтай зураг 1210 нэрэлбэр,  407533 ширхэг -     1:500 000-ны масштабтай  байр зүйн зураг 37 нэрэлбэр, 217 ширхэг -     1:200 000-ны масштабтай  байр зүйн зураг 358 нэрэлбэр, 10809 ширхэг -    Улаанбаатар хотын 1:10 000 -ны масштабтай  байр зүйн зураг-60 ширхэг  -    Улаанбаатар хотын 1:5 000 -ны масштабтай  байр зүйн зураг -269 ширхэг 

4.    Байр зүйн зураглалын болон геодезийн ажлын техникийн тайлан-183 ширхэг

5.    Монгол орны Газар нутгийн нэрийн зураг – 21 аймаг, 330 сумын 1:1000-ны масштабтай байр зүйн зураг. 

6.    Монгол улсын түүхийн холбогдолтой зураг-

7 төрөл  Геодези, байр зүйн зургийн мэдээллийн санд дараах баримтууд хадгалагдан ажил үйлчилгээнд хэрэглэгдэж байна. Үүнд:

Байр зүйн зураг

УГЗЗГ-аас эрхлэн 1969 онд хийгдсэн  1:100 000-ны масштабтай байр зүйн зургийн үндэслэл, 1980 оны хээрийн судалгаа, агаарын зургийн материалыг ашиглан 1981-1986 онд Монгол орны нутаг дэвсгэрийг хамарсан 1:100 000-ны масштабтай байр зүйн зургийг шинэчлэн хэвлэсэн нийт 1210 нэрэлбэрийн 118656 хуудас зураг   

Зураг-1. 1:100 000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулсан байдал  

Хосгүй үнэт баримт бүхий газар усны нэрийн тодруулалт хийсэн 1967-1969 оны 1:100 000-ны масштабтай байр зүйн зургийн 2420 хуудас зураг,1969 оны 1:100 000-ны масштабтай байр зүйн зургийн хэвлэлийн эхийн 2441 позитев

Агаарын зургийн нислэгийн материалыг ашиглан стереофотограмметрийн аргаар 1973-1994 онд хийсэн 1:50 000-ны масштабтай 5300 нэрэлбэрийн 22659 хуудас байр зүйн зураг, хэвлэлийн эхийн негатив 

Зураг-2. 1:50 000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулсан байдал

1974-1999 онд хийсэн 1:25000-ны масштабтай 6230 нэрэлбэрийн 126672 хуудас байр зүйн зураг, хэвлэлийн эхийн негатив 

Зураг-3. 1:25 000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулсан байдал. 

Нийтийн хэрэгцээний 1:1 000 000, 1:500 000, 1:200 000-ны масштабтай 336 хн-ийн 13941 хуудас, Улаанбаатар хотын 1:10 000, 1:5 000-ны масштабтай 324 хуудас байр зүйн зураг Монгол- Хятадын хилийг нэгдэх удаа хамтран шалгасан 1984 оны ажлын протокол, туслах чанарын цэг тэмдэгтийн солбицлын жагсаалт, хилийн газрын зургийн альбом зэрэг 4 хадгаламжийн нэгжийн 14 дэвтэр, 2004 онд хоёр дахь удаа хамтран шалгасан ажил  БНМАУ-ЗСБНХУ-ын хоорондын хамтарсан улсын хилийн шугамыг 1976-1979 он, 1987-1996 онуудад газар дээр нь тэмдэглэсэн хилийн ажлын геодезийн эхлэлийн цэгүүдийн болон БНМАУ-ЗСБНХУ-ын хоорондох улсын хил дээр босгосон хилийн тэмдэгтүүдийн солбицлын жагсаалт, хилийн шугамын тодорхойлолт протокол, улсын хилийн газрын зургийн альбом  

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР