Мэдээллийн төв

Мэдээллийн төвийн архивын  товч түүх  

        Газрын нөөцийн хайгуул судалгаа, газар зохион байгуулалтын зураг төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор МАХН-ын СнЗ-ийн 1974 оны 19 дүгээр  тогтоол  гарч, газар зохион байгуулалтын хайгуул-судалгаа, зураг төслийн Институт байгуулагдсанаар Газар зохион байгуулалтын мэдээллийн сан анх үүсжээ.  

        Мөн Монгол  Улсын Их Хурлын 2002 оны 58-р тогтоолоор  2 байгууллага нэгдэж Газрын харилцаа, геодези , зураг зүйн газар байгуулагдсанаар Геодези зураг зүйн баримтын төв   бий болж  төрийн архивын статустайгаар  ажиллаж эхэлсэн байна.    

     Монгол Улсын Их Хурлын 2008 оны 43-р тогтоолоор тус газар нь Барилга нийтийн аж ахуйн үндэсний төвтэй нэгдэж бүтцийн өөрчлөлтөнд орсноор Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газар байгуулагдан,  Геодези зураг зүйн баримтын төв нь төрийн архивын статустай үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж  иржээ.    

     БХБЯамны Сайдын 2012 оны 17 дугаар  тушаалаар  ‘’Газрын харилцааны баримтын төв, геодезийн хэмжил зүйн лаборатори’’ болж өөрчлөгдөв.  

      ГХГЗЗГ-ын даргын 2013 оны 06 сарын 10-ны өдрийн 155 тоот тушаалаар баталсан Баримтын төвийн архивын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.4-д  ‘’Газрын харилцааны баримтын төв нь салбарын баримтыг төвлөрүүлэн авч байнга хадгалах эрх бүхий төрийн архив мөн” гэж заажээ.

Хэлтсийн бүтэц, үүрэг:

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР