ГЗБГЗЗГ-ын удирдлага, ИНЕГ-ын удирдлагатай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

2018-04-03

ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү, орлогч дарга А.Батбаяр, ЗУХАГ-ын дарга Р.Ганхуяг, АМТ-ийн дарга Н.Адилбиш нар ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат, Нислэгийн мэдээллийн үйлчилгээний албаны дарга П.Ариунгэрэл, НМҮА-ны Нислэгийн зургийн хэсгийн дарга Н.Хаш-Эрдэнэ болон холбогдох мэргэжилтнүүдтэй 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр уулзалт хийв.

ГЗБГЗЗГ-ын зүгээс Монгол улсын нутаг дэвсгэрийг 1:25000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулах ажлын талаар танилцуулж, уг ажлыг гүйцэтгэхэд ИНЕГ-ын зүгээс санал, зөвлөмжийг өглөө.

Мөн ИНЕГ-т тулгамдаад буй геодези, газрын зураглалын асуудлын талаар ярилцаж техникийн асуудлыг шийдвэрлэх байнгын ажиллагаатай хамтарсан Ажлын хэсэг байгуулан техникийн түвшинд асуудлыг шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзэв..

2017 онд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу Хамтран ажиллах гэрээ байгуулж, Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцэд иргэний нисэхийн өгөгдлийг нэг давхарга болгож оруулах чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР