Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хооронд хамтын ажиллагааны санамж байгуулав

2017-04-17

       Энэхүү санамж бичигт талуудын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хамтран хэрэгжүүлэх, үйл ажиллагаа уялдуулах чиглэлээр хамтран ажиллах зорилгыг хэрэгжүүлэхээр талууд харилцан зөвшилцөж энэхүү “Санамж бичиг”-ийг байгуулав. 

          Хамтын ажиллагааны үндсэн чиглэл

  • 21 аймаг, 330 суманд Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн систем бий болж байгаатай холбоотойгоор 21 аймаг, 330 сум, суурин, нийслэл, дүүргийн Газрын алба,  сумын газрын даамлуудын  холболтыг шилэн кабелаар, өндөр хурдны, хямд тарифтай  ашиглуулах боломжийг бүрдүүлэх;
  • Орон зайн дэд бүтцийн өгөгдөл, мэдээллийг хадгалах, хамгаалах, харилцан мэдээлэл солилцох стандарт, тогтолцоо байгуулахад хамтран ажиллах;
  • Төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн системээр дамжуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн сантай холбох;
  • ТҮЦ машин ашиглан кадастрын зураг, газар өмчлөлийн лавлагаа болон бусад мэдээллээр иргэн, аж ауйн нэгж, байгууллагад үйлчилгээ үзүүлэх;
  • Иргэдэд тоон гарын үсгээ ашиглан газрын кадастрын мэдээллийн сангаас интернетээр үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх;
  • Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн сум,  суурингуудад суурилуулсан шилэн кабель, радио релейний шугамын станц хоорондын болон сансарын холбооны газрын станц, радио телевизийн нэвтрүүлэх станцын хамгаалалтын зурвас газрыг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Газрын кадастрын мэдээллийн системийн сервер, сүлжээ, програм хангамж, нууцлал, аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, боловсон хүчин чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллах;
  • Улсын хэмжээнд байрлалд суурилсан хаягийн мэдээллийн сан, систем үүсгэх, газар дээр нь хаягийг тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулах, нээлттэй өгөгдөл бий болгож иргэд, байгууллагад ашиглах боломжийг бүрдүүлэх;
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар дээр бий болсон обьектын хаягийн мэдээллийн санг шуудангийн хаягтай уялдуулах, мэдээллээ саадгүй солилцох нөхцөлийг бүрдүүлэх;
  • Дээр дурдсан хаягийн зураг, мэдээлэлд үндэслэн Зип кодыг шинэчлэх;
  • Харилцаа холбооны шинээр байгуулсан болон өргөтгөсөн шугам, сүлжээний мэдээллийг ГЗБГЗЗГ-т тогтмол ирүүлэх;
  • ГЗБГЗЗГ нь байр зүйн зургийн мэдээллийн санд шаардлагатай шинэчлэлт, өөрчлөлтийг цаг тухайд хийж гүйцэтгэх. 
Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР