Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монголын газар зохион байгуулагчдын холбоо хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав

2017-04-13

          Энэхүү санамж бичгийн хүрээнд "Газрын харилцааны салбар"-ын хөгжлийг дэмжих, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон нийтэд түгээх, сурталчлах, салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг үнэлэх, нэмэгдүүлэх, мэргэжлийн үйл ажиллагааны норм стандартуудыг боловсруулах, газар зохион байгуулалт, газрын кадастрын ажлуудыг хийж гүйцэтгэх аргазүйг боловсруулах, сайжруулах үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зах зээлийн жишигт нийцсэн газрын харилцааны тогтолцоог бий болгоход чиглэсэн талуудын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэхэд Санамж бичгийн зорилго оршино.

          Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд: 

  • Газрын харилцааны салбарын хөгжлийн бодлого, стратеги, хөтөлбөр боловсруулах, газар зохион байгуулалт, газрын кадастр, газар өмчлөл, газрын зах зээл, үнэлгээтэй холбоотой журам, заавар, стандарт, норм норматив, аргазүйг хамтран боловсруулах;
  • Газрын харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд бусад төрийн бус байгууллагатай хамтран шинжлэх ухаан технологийн суурь болон бусад судалгаа, эрдэм шинжилгээний төслийг хамтран хэрэгжүүлэх;
  • Газрын харилцааны мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил дээшлүүлэх, гадаад болон дотоодод мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулах, мэргэжилтнүүдийг аттестатчилах, мэргэжилтний мэдээллийн санг бүрдүүлэх, мэргэжлийн зэрэг дэв олгох асуудлыг холбогдох эрх зүйн баримт бичигт нийцүүлэн хамтран хэрэгжүүлэх;
  • Мэргэжлийн чиглэлээр хийгдсэн ажлуудын гүйцэтгэл, чанарт хяналт экспертиз хийх, мөн хийгдэж буй томоохон ажлуудад мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлэх;
  • “Газрын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”-ийн төслийг боловсруулах, баталгаажуулах чиглэлээр хамтран ажиллах;
  • Монгол улсын Засгийн газрын 2016 оны 121 тоот тогтоолоор баталсан “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгагдсан хуулиудын төслийг боловсруулах, баталгаажуулах чиглэлээр хамтран ажиллах;
  • 2018 онд Индонез улсад болох “Дэлхийн газрын форум” болон 2019 онд болох “Газрын харилцааны салбарын 65 жилийн ой”-г угтсан бүтээлч ажлуудыг санаачлан хийх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран гаргаж хэрэгжүүлэх;
  • Мэргэжлийн чиглэлийн олон улсын байгууллагуудтай төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд харилцан биенээ дэмжин оролцож, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах болон салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах.

Тус тус чиглэлүүдээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР