ХХААХҮЯамны төрийн нарийн бичгийн дарга, ГЗБГЗЗГ-ын даргын хамтарсан тушаал, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай

2017-04-13

          Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.8 дах заалт, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын чиглэлээр батлагдан гарсан төрөөс баримтлах бодлого, чиглэл, хөтөлбөрийг үндэслэн салбарын хэмжээний эрэлт, хэрэгцээний үр дүн болон газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээнд тулгуурлан “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулахад хамтарч ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтаар, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-нд тусгах асуудлыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын чиглэлээр тусгах асуудлын хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг батлуулан үр дүнг 2015 оны 05 дугаар сарын 01-ний дотор танилцуулахыг ажлын хэсэг /......................., Ж.Даваабаатар/-т даалгасугай. 

Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгах асуудлууд

  1. Тариаланд ашиглаж байгаа болон тариаланд тохиромжтой нөөц газрыг оролцуулан газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх бүс нутгийг тогтоох;
  2. Усалгаатай тариалан эрхлэх нутгийг бүсчлэх, улсын чанартай төсөл, арга хэмжээг төлөвлөх;
  3. Үрийн аж ахуй түүнийг дагаж байгууллагдах хөдөө аж ахуйн барилга байгууламжийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх газар нутгийг бүсчлэх;
  4. Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших үйл явцыг дэмжих зорилгоор жимс, жимсгэнэ, ногооны аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтоох, хэрэгжих арга хэмжээг төлөвлөх;
  5. Эрчимжсэн, хагас эрчимжсэн, уламжлалт бэлчээрийн мал, амьтны аж ахуй эрхлэх нутгийг бүсчлэн тогтоох, улсын чанартай төсөл, арга хэмжээг төлөвлөх /бэлчээрийн ерөнхий хуваарьтайгаар/;
  6. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд боловсруулах үйлдвэрийн байршил хүчин чадал, газрын хэмжээг тогтоох;
  7. Бэлчээрийн газрын тогтвортой ашиглалтыг хангах үүднээс усан хангамжийг сайжруулах шаардлагатай газар нутгийн байршил, хэмжээг тогтоох;
  8. Доройтсон бэлчээрийн талбайг улсын хэмжээнд гаргаж, цаашид авах арга хэмжээний чиглэлийг гаргах;
  9. Аймаг дундын отрын нөөц нутгийг тогтоох;
  10. Улсын тэжээлийн сангийн хадлангийн талбайн бүсийг тогтоох.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР