ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, ГЗБГЗЗГ-ын даргын хамтарсан тушаал, Хөдөө аж ахуйн газар /бэлчээр, хадлан, атаржсан газар, газар тариалангийн газар/-ын мэдээллийн санг бүрдүүлэх ажлын хэсэг байгуулах, хамтран ажиллах тухай

2017-04-13

Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.8 дах заалт, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Хөдөө аж ахуйн газар /бэлчээр, хадлан, атаржсан газар,  газар тариалангийн газар/-ын мэдээллийн санг бүрдүүлэх, тэдгээрийг баяжуулах, мэдээллийн санг ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай арга хэмжээний талаарх саналыг үйл ажиллагааны журмын төслийн хамт 2017 оны 5 дугаар сард багтаан боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2. Ажлын үр дүн, тайланг 2017 оны 05 дугаар сарын 01-нд багтаан таницуулахыг Ажлын хэсэг /Ц.Болорчулуун, А.Батбаяр /-т үүрэг болгосугай. 

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР