Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2014-08-19

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь хамтын ажиллагааны хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай Хөдөө аж ахуйн газрыг бүртгэлжүүлэх, хил хязгаарыг шинэчлэн тогтоох, нэгдсэн системтэй болгох, мэдээллийн сан байгуулах, мониторинг хийж ашиглалтыг сайжруулахад талууд үйл ажиллагааныхаа чиглэлийг нэгтгэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд:

  • Хөдөө аж ахуйн газрын мэдээллийн санг геодезийн байрлал, өндөр, тусгагын нэгдсэн тогтолцоонд, газрын нэгдмэл сангийн үндсэн болон дэлгэрэнгүй ангилалаар газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын технологи агаар сансрын зураг ашиглан байгуулах;
  • Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэргэжилтнүүдийг газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлал, газрын харилцаатай холбоотой хууль, эрх зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах;
  • Газар тариалангийн газрын ашиглалт, хамгаалалттай холбоотой түүхчилсэн мэдээллийн сан байгуулах, кадастрын мэдээллийн сантай уялдуулах, тогтмол эрхлэх;
  • Тариалангийн талбайн мэдээлийн санг үе шаттайгаар байгуулах, хэрэгжүүлэх,  төсөл төлөвлөгөө боловсруулан тодорхой бүс нутгийг сонгож /Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд/загварчилсан мэдээллийн санг байгуулах.
  • Газрын тохиромжтой байдлын үнэлгээнд суурилан тариалангийн бүс нутагт эрчимжсэн аж ахуй байгуулах,  аж ахуйн дотоодын болон хэсэгчилсэн газар зохион байгуулалтын ажлын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулж хэрэгжүүлэх замаар импортыг орлох  дотоодын үйлдвэрлэлийг дэмжих;
  • Орон нутгийн иргэдийн амжиргааг дээшлүүлэх зорилгоор газрын боломжит нөөцийн зохистой ашиглалтыг хангаж чадахуйц газар зохион байгуулалтын төлөвлөлтийг шинэчлэн боловсруулах;
  • Тариалангийн талбайн ашиглалтын түүх хөтлөх загвар гаргаж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын зөвлөлд хэлэлцүүлэн, тариалангийн тухай хууль, холбогдох 0б4
  • Бусад /*хууль тогтоомжинд нийцүүлэн боловсруулж батлуулан хэрэгжилтийг зохион байгуулах,
  • Хөдөө аж ахуйн газрын мэдээллийн сан нь үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн дэд ангилал болох тул програм хангамж, техник технологийн хувьд нийцүүлэх;
  • Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын төлөв байдал чанарын үзүүлэлтүүд,газар ашиглалтын горим, тавигдах шаардлага, норм, дүрэм, стандартыг шинэчлэн тогтоох, төлөвлөлтийн арга зүйг сайжруулах зэрэг юм.

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР