Замын үүдийн чөлөөт бүстэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2014-08-19

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь хамтын ажиллагааны хүрээнд Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүстэй улсын тусгай хэрэгцээний газар /Чөлөөт бүсийн газар/ нутагт үйл ажиллагаа явуулж буй эрх зүйн харилцаа үүссэн нэгж талбарын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх, баталгаажуулах, мэдээлэл солилцох, холбогдох бүртгэл, мэдээллийг лавлагааг олгох, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн талуудын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх зорилгоор 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол хийлээ.

Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд:

  • Чөлөөт бүсийн газар нутагт үйл ажиллагаа явуулж буй эрх зүйн харилцаа үүссэн нэгж талбарын мэдээллийг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх, харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх;
  • Газрын кадастрын мэдээллээр үйлчлэх боломж бүхий нэгдсэн мэдээллийн сангийн програм хангамж болон тоног төхөөрөмжөөр хангах;
  • Чөлөөт бүсийн газрын мэдээллийн сангийн хооронд холболт хийх, мэдээллийг түргэн шуурхай солилцох боломжийг өөрийн байгууллагын хэмжээнд үүсгэх;
  • Чөлөөт бүсийн газруудын газрын хэмжээ, хилийн цэсийн бүртгэлийг нарийвчлан гаргаж, газрын нэгдмэл сангийн тайланд тусгах болон Газрын мэдээллийн санд оруулахад хамтран ажиллах;
  • Газар кадастрын мэдээллийн санг ашиглах, зайнаас тандан судлалын арга зүй эзэмшүүлэх болон газартай холбоотой хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх талаар сургалт хамтран зохион байгуулах;
  • Чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ болон холбогдох хууль эрх зүйн актаар хангах;
  • Чөлөөт бүсийн газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах болон газрын маргааны асуудал дээр хамтран ажиллах;
  • Газар зохион байгуулалт болон бүсийн хөгжлийн төлөвлөлтийг хамтран хийх, заавар, арга зүйгээр хангах зэрэг юм.

 

 

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс албан хэрэгцээнд зориулж i5 маркийн компьютерийг иж бүрэн хэрэгсэлтэй нь бэлэглэсэн явдал нь энэхүү гарын үсэг зурах ёслолын үеэр болсон нэгэн онцлох үйл явдал байлаа.

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР