Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Beak Consultants GmbH компани хамтран ажиллах санамж бичиг байгуулав

2017-05-19

       Энэхүү санамж бичгийн хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улс хоорондын хамтын ажиллагааг газрын харилцааны салбарын хүрээнд өргөжүүлэх, газар зохион байгуулалтын төлөвлөлтийг дэлхийн жишигт нийцүүлсэн арга зүй, стандартын дагуу боловсруулах, газрын харилцааны салбарын хүний нөөцийг чадавхийг сайжруулах чиглэлээр ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү болон Beak Consultants GMBH компаний гүйцэтгэх захирал Доктор Andreas Barth нар "Санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.

Тус хамтын ажиллагаа нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг загвар байдлаар гүйцэтгэх нь орон нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэгдэнэ. Зорилго нь орон нутагт иргэдийн оролцоотойгоор олон төрөлт эдийн засгийг хөгжүүлэхэд оршино. Төлөвлөлт нь байгалийн нөөц болон эдийн засаг, нийгмийн нөхцөл бололцоог ашиглан хийнэ. Газрын харилцааны салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад болон Монгол Улсад зохион байгуулна.

Сургалтын сэдвүүд нь:

  • Газрын харилцааны арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх (төлөвлөлтийн өгөгдлүүдэд үнэлгээ шинжилгээ өгөх, хөгжлийн зорилтуудыг тодорхойлох, ашиг сонирхолд үнэлэлт өгөх, эцсийн шийдвэр гаргах, иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангах).
  • Мэргэжилтнүүдэд орчин үеийн техник хэрэгсэл, программ хангамжийн мэдлэг чадварыг олгох (Гео мэдээллийн систем, өгөгдлийн сан, өгөгдлийг боловсруулах, интернет).  

Компани нь газар дээр нь зөвлөгөө үзүүлэх, давтан сургах, мэргэжилтнүүдээр ханган ажиллах юм. 

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР