Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн яамыг төлөөлж Монгол дахь Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

2017-05-15

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон Алт-Малын эрүүл мэнд төсөл”-ийн дэмжлэгээр Бэлчээр ашиглалтын чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудад  4 жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

 

Үүнд:

  • Бэлчээр ашиглалтын гэрээг бүртгэлжүүлэх мэдээллийн сангийн программ хангамжийг хөгжүүлэх, ашиглах;
  • аймаг, сумын газрын харилцааны мэргэжилтнүүдийг бэлчээр ашиглалтын гэрээний Аймаг, сумын төвшний сан бүрдүүлэх, гэрээг Лэнд менежер программ дээр бүртгэх, Лэнд менежер программ дээр ажиллах чадавхыг бүрдүүлэх;
  • бэлчээр ашиглалтын үр нөлөөг хянах фото мониторингийн Улсын сүлжээг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх;
  • бэлчээр ашиглалтын үр нөлөөний мониторингийн дүнг Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, жилийн төлөвлөгөө болон бэлчээр ашиглалтын гэрээний хянах арга хэрэгсэл болгон холбох чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. 
Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР