Монгол улс 2015 онд НҮБ - ын ази номхон далайн бүсийн гео орон зайн мэдээллийн менежментийн байнгын хороо / UN-GGIM-AP/ -ны гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурлыг зохион байгууллахаар боллоо

2014-08-19

Малайз улсын Куала Лампур хотноо 2014 оны 6 дугаар сарын 16-21-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Олон улын хэмжил зураглаачдын 25 дугаар их  хурал”-д оролцож олон улсын хэмжил зураглалын чиг хандлага, авч буй арга хэмжээ, үйл ажиллагааны тухай мэдээлэл авахын зэрэгцээ сүүлийн үеийн хэмжил зураглалын техник, технологи програм хангамжтай танилцах, 6 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдах “НҮБ-ийн Ази-Номхон далайн бүс нутгийн орон зайн мэдээллийн менежментийн байнгын хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурал”-д газрын даргыг төлөөлөн оролцох зорилготойгоор 2014 оны 6 дугаар сарын 15-22-ны өдрүүдэд ГХГЗЗГ-ын дэд дарга Ж.Даваабаатар, Стратеги төслийн хэлтсийн дарга Э.Баярмаа нар томилолтоор ажиллалаа. 

 

Мөн НҮБ-ийн Ази-Номхон далайн бүс нутгийн гео орон зайн мэдээллийн менежментийн хороо (UN-GGIM-AP)-ны гүйцэтгэх зөвлөлийн хуралд дараагийн гүйцэтгэх зөвлөлийн хурлыг Монгол улсад зохион байгуулах саналын танилцуулга хийж сонгон шалгаруулалтад оролцох чухал үүрэгтэй байлаа. Олон улсын хэмжил зураглаачдын холбоо (FIG) нь хэмжил, зураглал, түүний хэрэглээний бүхий л салбарын хүрээг хамарсан олон улсын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн төрийн бус олон улсын байгууллага юм. Дэлхийн өнцөг булан бүрээс гишүүнчлэлээ бүрдүүлсэн тус холбоо нь хэмжил, зураглалын чиглэлийн дадлага, туршлага, стандартыг дэмжихэд чиглэсэн хэлэлцүүлэг, хөгжүүлэлт бүхий олон улсын форумыг зохион байгуулдаг байна. 2011-2014 оны FIG Зөвлөл нь дараах гишүүдээс бүрддэг. Үүнд:  Ерөнхийлөгч: CheeHai Teo (Малайз улс)  Дэд ерөнхийлөгч: Проф. Др. Chryssy Potsiou (Грек)  Дэд ерөнхийлөгч: Проф. Др. Rudolf Staiger (ХБНГУ)  Дэд ерөнхийлөгч: Bruno Razza (Итали)  Дэд ерөнхийлөгч: Др. Pengfei Cheng (БНХУ)  Advisory Committee of Commission Officers (ACCO)-ийн төлөөлөгч: Проф. Yerach Doytsher (Израйл) FIG нь 5 төрлийн гишүүнчлэлийн ангилалтай ба 2 төрлийн хүндэт гишүүнчлэлтэй. Үүнд: Гишүүн холбоод /2014 оны байдлаар 87 улс орны 120 холбоод гишүүнчлэлтэй байна. Манай улсаас Монголын Геодези, фотограмметр, зураг зүйн холбоо/  Түншлэгчид /2014 оны байдлаар 40 улс орны 43 түншлэгчид байна. Манай улсаас Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /  Хамтрагч гишүүд /2014 оны байдлаар 23 хамтрагч гишүүд байна./  Эрдэм шинжилгээний /2014 оны байдлаар 56 улс орны 89 эрдэм шинжилгээний байгууллагын гишүүд байна./  Хувь хүн /2014 оны байдлаар 3 хувь хүн гишүүнчлэлтэй байна.  Хүндэт ерөнхийлөгч /6 хүндэт ерөнхийлөгч/  Хүндэт гишүүнд /30 хүндэт гишүүд/ Энэ онд FIG 25 дах удаагийн их хурлын үеэр 37 дах удаагийн Ерөнхий Ассемблей хуралдсан ба тус хурлаар FIG Зөвлөлийн шинэ гишүүдийг сонгох сонгуульт ажиллагаа болж өнгөрлөө. Сонгуулийн дүнд 2015-2018 оны FIG Зөвлөлийн шинэ ерөнхийлөгчөөр Chryssy Potsiou (Грек), дэд ерөнхийлөгчөөр Rudolf Staiger (ХБНГУ), Diane Dumashie (Англи) сонгогдлоо. Мөн 2017 оны FIG-ийн ажлын долоо хоног Финланд улсын Хелсинкий хотод, 2018 оны FIG-ийн 26-р их хурал Турк улсын Истанбул хотод тус тус зохион байгуулагдахаар боллоо. 2016 оны FIG-ийн ажлын долоо хоног Болгар улсын Софияд, 2018 оных нь Шинэ Зеландын Христчиерчид тус тус болно. FIG 25 дах удаагийн их хурлын үеэр FIG-ийн Хорооны техникийн үйл ажиллагаа, Залуу хэмжил зураглаачдын сүлжээний хурал, хэмжил зураглалын салбарт үйл ажиллагаагаа явуулж буй төрийн байгууллага болон хувийн хэвшлийн компаниудын үзэсгэлэн болж өнгөрлөө. Их хуралтай холбоотой мэдээллийг http://www.fig.net/fig2014/ холбоосоор орон авах боломжтой. Энэ удаагийн FIG их хурал нь “Тулгамдсан асуудлуудыг уялдуулж – харилцан хамаарлыг нэмэгдүүлье” сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд 100 гаруй техникийн хэсгүүдэд хуваагдаж, 700 гаруй танилцуулга илтгэлүүд хийгдсэн юм. Танилцуулга, илтгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://www.fig.net/fig2014/technical_program.htm хаягаар орон авах боломжтой ба сүүлийн үеийн дэвшилтэд технологи, улс орны тулгамдсан асуудал, хэрхэн шийдвэрлэсэн тухай зэрэг мэдээллийг авч болно. Хурлын үеэр 6 дугаар сарын 18-нд Малайз улсын төрийн байгууллагууд байрладаг, Куала Лампураас 30 минутын зайд байрлах Путражаяа хотоор зочиллоо. Тус хотын онцлог нь бүх байшин барилга нь өөрийн гэсэн өвөрмөц шийдэлтэй буюу хоорондоо хийц загвараараа өөр өөр байна. Анх дал модоор бүрхэгдсэн байсан тус газрыг 1995 оноос эхлэн дахин төлөвлөлтөнд оруулж Куала Лампур хотын нягтралыг бууруулах үүднээс төрийн захиргааны байгууллагуудыг төвлөрүүлсэн хот болгон бүтээн байгуулсан байна. НҮБ-ын Ази-Номхон далайн бүс нутгийн орон зайн мэдээллийн менежментийн бүс нутгийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурал /UN-GGIM-AP EXECUTIVE BOARD MEETING/  НҮБ-ын Ази-Номхон далайн бүс нутгийн гео орон зайн мэдээллийн менежментийн байнгын хороо (UN-GGIM-AP)-ны гүйцэтгэх зөвлөлийн хурал жил бүр аль нэг гишүүн оронд зохион байгуулагддаг ба энэ удаа FIG-ийн 25-р их хуралтай давхцуулан Малайз улсын Куала Лампур хотод зохион  байгуулагдлаа. Хурлыг Япон улсын төлөөлөгч Др. Хироши Мураками ахлан явуулсан бөгөөд манай байгууллагыг төлөөлж газрын дэд дарга Ж.Даваабаатар оролцлоо. Гүйцэтгэх зөвлөлийн хурлын хөтөлбөрийн дагуу UN-GGIM-AP-ийн Ажлын хэсгүүд нь өнгөрсөн жилд хийж гүйцэтгэсэн ажлуудын тайлангаа тавьж зөвлөлийн гишүүдтэй саналаа хуваалцлаа. Энэ дундаас Малайз улс өөрийн гэсэн үндэсний орон зайн мэдээллийн геопорталыг хөгжүүлсэн тухай мэдээлэл сониорхол татаж байлаа. http://maps.ina-sdi.or.id/home/webmap/viewer.html?useExisting=1 2013 онд Иран улсын Тегран хотноо болсон хурлаар Монгол улс 2015 онд гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурлыг зохион байгуулах санал гаргасан байсан ба хурал зохион байгуулах танилцуулгыг хийсэн бөгөөд гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар 2015 оны 06 дугаар сарын дундуур манай оронд зохион байгуулахаар шийдвэрлэгдлээ. UN-GGIM-AP-ийн 3 дахь удаагийн хурал 2014 онд 11 дүгээр сарын 10-12-ны хооронд Индонез улсын Бали аралд ”Гамшгийн менежмент” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах ба UN-GGIM-ийн 4-р хурал 2014 оны 8 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Нью Иорк хотод зохион байгуулагдана. http://maps.ina-sdi.or.id/home/webmap/viewer.html?useExisting=1 UN-GGIM-AP-ийн 3 дахь удаагийн хурал “Гамшгийн менежмент” сэдвийн хүрээнд зохион байгуулагдахтай холбогдуулан манай орноос тус сэдвээр танилцуулга бэлдэж оролцох юм. 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР