БНСУ - Д " Хөрөнгийн үнэлгээ ба хууль зүйн тогтолцоо " сургалтанд хамрагдлаа

2014-08-25

Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институт /www.mica.mn/, БНСУ-ын Мэргэшсэн үнэлгээчдийн нийгэмлэг /www.kapanet.or.kr/, Күүкминий их сургуультай хамтран, Газар, дэд бүтэц, тээврийн яам, Зам тээвэр, далай тэнгисийн яам, Кёнгиду аймгийн Засаг даргын тамгын газар, Кёнги аялал жуулчлалын байгууллагын  дэмжлэгтэйгээр энэхүү сургалт нь 2013 оны 12 дугаар сарын 10-наас 17-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдлаа. Сургалтын үндсэн зорилго нь БНСУ-ын хөрөнгийн үнэлгээний хууль, эрх зүйн тогтолцоо, хөрөнгийн үнэлгээг ямар аргачилалаар хийдэг, нөхөн олговорын үнэлгээг хэрхэн хийдэг талаар ойлголт авах байсан бөгөөд тус сургалтанд ГХГЗЗГ-ын СЭЗХ-ийн дарга Л.Лувсан, КХ-ийн мэргэжилтэн Х.Оюунбаяр болон Монголын  мэргэшсэн үнэлгээчдийн институтын Р.Батжаргал ахлагчтай багийнхан хамрагдлаа. БНСУ нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ олон улсын стандартыг үндэслэн өөрийн орны үнэлгээний стандарт, арга аргачлалыг ашиглан хийдэг бөгөөд хууль эрх зүйн орчноор хөрөнгийн үнэлгээтэй холбоотой бүх үйл ажиллагааг нарийн зохицуулж өгсөн байна. Ялангуяа Газрын үнэлгээг хийхдээ олон улсад хэрэглэгддэг зах зээлийн хандлагын арга, орлогын хандлагын арга, өртгийн хандлагын аргыг ашигладаг ба өөрийн орны онцлогт нийцүүлэн гаргасан зарласан үнэд үндэслэх аргыг ашигладаг. аж. Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгжтэй нягт уялдаа холбоотой ажилладаг төдийгүй уурхайн үнэлгээг хийхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн HosKold-ын аргыг хэрэглэж байна. Сургалтанд хамрагдсан багийнхан Монгол улсад хөрөнгийн үнэлгээ, тэр дундаас газрын үнэлгээг хөгжүүлэх талаар санал гаргасан бөгөөд газрын үнэлгээг хийхдээ олон улсын стандартыг үндэслэн өөрийн орны онцлогт тохирсон газрын үнэлгээний стандарт, үнэлгээний аргачилалыг нэн түрүүнд боловсруулах, газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн сан үүсгэх, уурхайн үнэлгээг хийхдээ мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн HosKold-ын аргыг хэрэглэх зүйтэй юм гэж үзжээ. 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР