Швейцари улсын женев хотноо " гео оронзайн дэлхийн форум" олон улсын хуралд оролцлоо

2014-08-25

ГХГЗЗГ-ын дарга А.Хүрэлшагай, ЗХШХ-ийн дарга Д.Нямжаргал нар 2014 оны 05 дугаар сарын 04-10-ны өдрүүдэд Швейцари улсын Женев хотноо “Гео оронзайн дэлхийн форум” олон улсын хуралд оролцлоо.

Энэхүү хурал нь гео орон зайн салбарын хамгийн том хэмжээний дэлхийн чуулган бөгөөд салбарын бодлого гаргагчдаас сурах, тэдэнтэй харилцан туршлага хуваалцах, холбоо тогтоох боломжийг бий болгосноороо онцлог байсан бөгөөд бусад гишүүн орнуудын төлөөлөгч нарын илтгэлүүдийг сонссон байна.

Олон улсын энэ хурал нь зах зээлийн байдал, технологийн хандлага, амжилтын түүх болон чадамжийг бий болгохтой холбоотой гео орон зайн эко системийг хөгжүүлэхэд чиглэгдсэн чухал ач холбогдолтой уулзалт болжээ. 

Энэ тухай ГХГЗЗГ-ын дарга А:Хүрэлшагай ярихдаа : “Технологийн дэвшлээр дэлхий дээрх бүх зүйлс аажмаар ухаалаг байдлаар хоорондоо холбогдож байна. Энэхүү ухаалаг холбоо нь бүх төрлийн бизнес, байгууллагууд болон хувь хүмүүст маш их боломжийг авчирч дэлхийн өнцөг булан бүрт байгаа ирээдүйгээ харсан бизнесийн манлайлагчид, засгийн газар болон иргэний байгууллагууд , эдийн засгийн өсөлт, ойрын хугацааны үр ашигтай байдал, тогтвортой хөгжил болон нийгмийн хөгжил зэргийг бий болгож байгаа ухаалаг систем юм. Энэхүү сэдэв нь дэлхий дахинд нүүрлэж байгаа асуудлуудыг даван гарах “УХААЛАГ” эринд манай салбарын удирдлагуудад давуу байдлыг бий болгодог орон зайн мэдээллийг ухаалгаар ашиглахын тулд гео орон зайн технологи нь боломжийг өргөжүүлэх арга замуудыг нээж олоход чиглэгдсэн ийм форум боллоо” хэмээн цохон тэмдгэлсэн юм. Хурлын үеэр агентлагаас гадаадын холбогдох мэргэжлийн байгууллагуудтай ҮОЗМДБ-ийн чиглэлээр хамтарч ажиллах тохиролцоо хийсэн байна. Жич: Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.geospatialworld.net, www.geospatialworldforum.org сайтуудаар орж сонирхоно уу.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР