БНХАУ - ын эрээн хотод ажилласан тухай

2014-08-25

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хилийн усны Хамтарсан комиссын 6 дугаар хуралдааны Протокол,  "Буйр нуурын усны ёроол, түүний орчмын байр зүйн зураглалын хамтарсан хэмжилт хийх харилцан ойлголцлын санамж бичиг"-ийн дагуу Буйр нуурын усны ёроол, түүний орчмын байр зүйн зураглалын хамтарсан хэмжилтийн техникийн ажлын хэсгийн хоёр дугаар хуралдаан 2014 оны 8 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотод  болов.    

"Гадаадад томилолтоор ажиллуулах тухай" Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/284 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Монгол талын ажлын хэсгийг ахлагчаар Хилийн түүх судлалын секторын ахлах судлаач Д.Дамдин ажиллав. БНХАУ-ын талын ажлын хэсгийн ахлагчаар ӨМӨЗО-ны усны нөөц, усны эрчим хүч, төлөвлөлт, зураг төслийн хүрээлэнгийн ахлах инженер Фен Жижун ажилласан.            

Талууд "Буйр нуурын усны ёроол, түүний орчмын байр зүйн зураглалын хамтарсан хэмжилтийн хүрээнд усны ёроолын хэмжилтийн техникийн төсөл", "Шарилжийн голын дагуух хөндлөн зүсэлтийн хэмжилтийн техникийн төсөл", 2013 онд хийсэн ажлын тоон үзүүлэлтийн зарим мэдээллийг харилцан солилцох тухай хэлэлцэж, тохиролцсон асуудлаар протокол байгуулж, гарын үсэг зурав.            

Хятадын талаас Монголын талд өгсөн 7 тулгуур цэг, Буйр нуурын мандлын хязгаарын шугам, IV зэрэглэлийн GPS-ийн цэгийн мэдээлэл, Халхын голын хөндлөн огтлолын мэдээллийг тус тус  акт үйлдэн хүлээн авлаа.            

Халхын голоос Шарилжийн гол салаалж байгаагаас дээш хятадын тал 2, Монголын тал нэг хөндлөн огтлолын хэмжилтийг хилийн шугамын дагуу ёроолын хэмжилт хийх үед нэмж хийхээр тохиролцов. - See more at: http://www.gazar.gov.mn/pages/430#sthash.m5Kv2Ivl.dpuf

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР