Байрлалд суурилсан орон зайн мэдээлэл

2017-12-04

Тодорхой нэг үйл явдал, тодорхой нэг газар тохиолдож байдаг. Хаана юу хэзээ тохиолдож байгаа талаар мэдээллийг бид хүлээн авч тодорхой хэмжээнд өдөр тутмын шийдвэр гаргахдаа ашигладаг. Бидний сайн мэдэх Google Maps-ийн зураг, машин, ухаалаг гар утсанд суурилуулагдсан замчлалын систем, хүргэлтийн үйлчилгээ, газрын зураг, хаяг зэрэг нь орон зайн мэдээллийн хамгийн энгийн хэрэглээ юм.
Олон улсын ISO 19101 (Газар зүйн мэдээлэл – Суурь загвар) стандартад орон зайн буюу газар зүйн мэдээлэл гэж дэлхийн тодорхой байрлалтай шууд болон шууд бусаар холбогдох юмс үзэгдлийн тухай мэдээлэл гэж тодорхойлсон байдаг.
Ихэвчлэн юмс үзэгдэл нэг болон түүнээс олон байрлалын мэдээлэлтэй холбогдсон байдаг. Тухайлбал, хувь хүний хувьд төрсөн газар, амьдарч буй газар, ажиллаж байгаа газар, аялсан газар гэх мэт. Түүнчлэн, хувь хүн нь өөртөө байрлалаас гадна бусад төрлийн мэдээллийг агуулдаг, нас, хүйс, ажил төрөл, боловсрол, эрүүл мэндийн байдал, гэр бүлийн байдал, хамаатан садан гэх мэт. Үүнтэй адилаар байгаль, хүрээлэн буй орчны юмс үзэгдэл байрлалтай холбогдож, өөртөө мэдээлэл агуулж байдаг.
Өнөөдрийн даяарчлагдсан нийгэмд байрлалд суурилсан орон зайн өгөгдөл, мэдээллийн хэрэглээ улам бүр нэмэгдэж байна. Дэлхий нийтээр орон зайн өгөгдөл, мэдээллийн хэрэглээ, үүнд чиглэсэн арга хэмжээ, хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, байгаль, нийгэм, эдийн засгийн бүх салбарт мэдээллийн эзлэх байр суурь өндөрссөн. Орон зайн мэдээллийг нийгэм, эдийн засгийн статистикийн мэдээлэлтэй хослуулан зөв хэрэглэх нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж чадах нэг тулгуур болохын зэрэгцээ НҮБ-аас баталсан “Эх дэлхийгээ шинэчилье: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр–2030”-ийг хэрэгжүүлэхэд мэдээллийн гүйцэтгэх үүргийн чухлыг онцолсон байдаг.
Иймд дэлхий нийтийн хэмжээнд баримталж буй орон зайн мэдээлэл, статистикийн мэдээллийн хэрэглээний хөгжлийн чиг хандлагын талаар товч танилцуулж байна.

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР