Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх ажил

2018-04-06

      ГЗБГЗЗГ нь “Бэлчээр ногоон алт” төсөлтэй хамтран 2015 оноос бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлыг жил бүр улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд мониторингийн цэгүүдээс ижил хугацаанд мэдээллийг цуглуулж, фото зураг авч, программ ашиглан үр дүнг гаргаж байна.

     Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх нь бэлчээрийн төлөв байдал, чанарын өөрчлөлтийн явцыг хянах, цаг тухайд нь илрүүлэх, үнэлэлт, дүгнэлт өгөх, урьдчилан сэргийлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, бэлчээрийг зохистой ашиглах нөхцлийг хангаж байдгаараа чухал ач холбогдолтой. Энэ аргын давуу тал нь богино хугацаанд нэг дор олон мэдээллийг цуглуулах, хэрэглэхэд энгийн, зардал багатай, сэргэн ургалт, доройтол, талхагдалын урт богино хугацааны өөрчлөлтийг харуулдаг.

    2017 онд “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх,  мэдээлэл боловсруулах, тайлан гаргах” сэдэвт сургалтыг 21 аймгийн 330 сумын нийт 360 мэргэжилтэн, газрын даамлыг хамруулан хийлээ.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР