[ГЕО МЭДЭЭ] НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн мэдлэг, инновацын төв БНХАУ-д байгуулагдана.

2019-08-07

[ГЕО МЭДЭЭ] НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн мэдлэг, инновацын төв БНХАУ-д байгуулагдана. Энэ оны 04 дүгээр сард БНХАУ-ын Байгалийн нөөцийн яам, НҮБ-ын Эдийн засаг,нийгмийн харилцааны газар хооронд НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн мэдлэг, инновацын төв байгуулах асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичиг зурсан байна. Уг төв нь Техникийн тусламж, чадавх бэхжүүлэх, Мэдлэг солилцоо, Технологи, Инновацын хаб гэсэн үндсэн гурван чиглэлд үйл ажиллагаа явуулж улс орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, тогтвортой хөгжилд хамтран хүрэх инновацыг дэмжихэд зорьж байгаан байна.

    Уг төв нь өнгөрсөн жилийн Дэлхийн орон зайн мэдээллийн конгрес UNWGIC зохион байгуулагдсан Дэчин хотын Олон улсын хурлын төвд байгуулагдах юм. 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР