Уншлагын танхим

“Монгол улсын Архивын тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25-ын 2-т  ‘’Иргэд,хуулийн этгээд архивын баримтыг дараах хэлбэрээр ашиглах эрхтэй.

                  25.2.1    архивын баримтаас лавлагаа, хуулбар авах,

                 25.2.2    уншлагын танхимд үзэж судлах гэсэн 2 хэлбэрээр ашиглуулна’’ гэж заасан.

Мөн ‘’Төрийн архивын ажлын үндсэн заавар’’-ын 7 дугаар зүйлийн 7.4.1-7.4.5 дах заалтад заасан ‘’Архивын баримтыг уншлагын танхимаар ашиглуулах’’ журмыг тус тус хэрэгжүүлэн, Архив мэдээллийн төв нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын үйл ажиллагааны явцад үүсэн бий болсон цаасан болон цахим суурьт мэдээллийн сан хөмрөг, номын фондыг үйлчлүүлэгчдэд уншлагын танхимаар судлуулах, ашиглуулах, төрийн архивын үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор уншлагын танхим ажиллуулж эхэллээ.

Уншлагын танхимаар дараах төрлийн баримт ашиглуулна.

  • Төрийн архивын үндсэн ба боломжит эх үүсвэрээр нөхөн бүрдүүлсэн судалгаа, шинжилгээ,  техникийн тайлан зэрэг цаасан болон цахим мэдээллийн сангийн баримтаас эрдэм шинжилгээ  судалгааны ажилд ашиглуулах, судлуулах,
  • Байгууллагын архивын удирдлагын болон үндсэн үйл ажиллагаатай холбоотой цаасан болон цахим мэдээллийн сангийн баримтаар үйлчлэх, хяналт, шинжилгээний ажилд ашиглуулах,
  • ГЗБГЗЗГ-ын номын фонд, гарын авлага, сэтгүүл, тогтмол хэвлэл зэргээс ашиглуулах, судлуулах, хуулбар олгох зэрэг болно.

Байршил: Барилгачдын талбайн ЗГ-ын 12-р байр 120 тоот  
Цагийн хуваарь: Даваа-Пүрэв 9.00-17.00 / 12.30-13.30 Цайны цаг/
Баасан гарагт ажиллахгүй. /Дотоод ажилтай/
Харилцах утас: (976-51) 264212

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР