Хот байгуулалтын кадастрын хэлтэс

Үндсэн чиг үүрэг:

1. Хот байгуулалтын кадастрыг улс, бүс, нийслэл, аймаг, сум, дүүрэг, хот, суурины хэмжээнд эрхлэх, мэдээллийг нэгдсэн системд оруулах, хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2. Хот байгуулалтын үйл ажиллагааны хяналт шинжилгээ, үнэлгээ болох хот байгуулалтын объектын төлөв байдал, тэдгээрийн өөрчлөлтийн ажиглалтыг идэвхтэй орчинд нэгдсэн аргачлалаар хийх, үр дүнг улсын хот байгуулалтын кадастрт оруулах;

3. “Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”-ийн дагуу хот байгуулалтын орон зайн мэдээллийг бий болгож, түүнийг солилцож хэрэглэх үндсэн нөхцөлийг бүрдүүлж, хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг боловсруулах, бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх, засварлах, эрэмбэлэх, зөвшөөрөгдсөн хүрээнд дамжуулах, зурган болон тоон мэдээллээр үйлчлэх;

4. Геодези, байр зүй, зураг зүйн материал, газар нутгийн экологи, инженер-геологи, газар чичирхийлэл, гидрогеологи, хот байгуулалтын хөгжлийн болон газар, барилгажилт, инженерийн, зам тээврийн болон нийгмийн дэд бүтэц, газар нутгийн тохижилтын болон бусад шаардлагатай мэдээлэл, судалгааны өгөгдөл, тоон болон чанарын үзүүлэлтийг улсын санд оруулах, баяжуулах, мэдээллийн бүрэн, ил тод, үнэн зөв байдлыг хангах ажлыг зохион байгуулах, гүйцэтгэх;

5. Хот байгуулалтын кадастрыг бүрдүүлж хөтлөхтэй холбоотой норм, дүрэм, журам, заавар, стандартыг боловсруулах, батлуулах, мөрдүүлэх, биелэлтэд хяналт тавих, сургалт зохион байгуулах;

6. Хот байгуулалтын кадастрын чиглэлээр боловсон хүчин, хүний нөөцийг сургаж бэлтгэх, орон нутаг дахь тухайн асуудлыг хариуцсан нэгжийн дарга, мэргэжилтнүүд, аймаг, нийслэл, хотын ерөнхий  архитекторуудыг чадавхжуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

7. Хот байгуулалтын кадастрын мэдээллийн системийн програм хангамжийн хэвийн ажиллагааг хангаж, сүлжээ, техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд хяналт тавьж, найдвартай ажиллагааг хангуулах ажлыг зохион байгуулах;

8. Хот байгуулалтын мэдээллийн сангийн мэдээлэлд хандах эрх, үүргийг эрхлэгч болон ашиглагч байгууллага, хэрэглэгч тус бүрээр тогтоох, хяналт тавих;

9. Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн нийслэл болон орон нутагт дахь үйл ажиллагаа, сүлжээг нэгдсэн удирдлагаар хангах, сүлжээнд холбогдох байгууллага, нэгж, мэргэжилтнүүдийн хоорондын мэдээлэл солилцооны үйл ажиллагааг хянах, зохицуулах.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР