Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам

2018-04-17

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам” батлагдсан. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсон болно.

Энэхүү журмын зорилго нь Газрын тухай хуулийн 16.1-д заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, түүнчлэн газрыг улсын тусгай хэрэгцээнээс гаргах, улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах санал боловсруулах үйл ажиллагаанд энэхүү журам болон Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Монгол Улсын хилийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хууль, Газрын тосны тухай хууль, Хог хаягдлын тухай хууль холбогдох бусад хууль, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан дүрэм, журмыг дагаж мөрдөнө.

Татаж авах: Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР